Алтан дэлхийд ээжээс минь өөр
Ачтан байдгийг би мэднэ
Алдаж онох энэ орчлонд
Аав таныхаа vгийг сонсож
Амьдрал гэгч гvн далай руу
Учраа мэдэхгvй, тэмvvлж явсаныг минь уучлаарай
Yр хvvхэд биднийхээ төлөө
Халуунд халж, хvйтэнд хөрч
Баяр баяслыг хамтдаан туулж
Амьдрал хэмээх хатуу орчлонд
Цөхөрч биш тэмцэж амьдарч яваа аавын минь
Санчиган дахь vс нь бууралтжээ
Хатуу хорвоог ойлгосон юм шиг
Даанч бид мунхаг байж дээ, ааваа .........